“Gobi challenge 2020” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчид оролцож байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ивээн тэтгэгчээр оролцож буй “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төсөл энэ сарын 26-наас эхэлжээ. Уг төслийг “Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сан хамтран хэрэгжүүлж буй бөгөөд реалити шоу хэлбэрээр олон нийтэд хүрэх юм. Тус аялалд компанийг төлөөлж Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн автопүүлэгч бүртгэлийн мэргэжилтэн Б.Идэрмаа, Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн үйлчилгээний механик Б.Баттөмөр нар оролцож байна. Оролцогчид Өмнөговь аймгийн Ноён сумаас Баянзаг сум хүртэл 720 км замыг 24 хоногт багтаан тэмээгээр туулна.  Энэхүү төслийг экотуризмын загвар болгох зорилготойгоос гадна уламжлалт нүүдэлчин соёлыг дэмжиж, Монгол говийн үзэсгэлэн, ёс заншлыг түгээх, орон нутгийн иргэдийн амьжиргаанд … Continue reading “Gobi challenge 2020” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчид оролцож байна